Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь хүн ам ихээр төвлөрсөн, төвөөс алслагдмал бүс нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ.
Гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал түймэр унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулахаар боллоо. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэх юм.