Монголбанк энэ оны эхний долоон сарын байдлаар 8.64 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.24 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Төв банк 2015 онд 15.1 тонн алт худалдан авч байжээ.
Энэ нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад долоо, 2011, 2012 оныхоос бараг тав, 2013 оныхоос 2.5 дахин, 2014 оныхоос 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.