Монголбанк өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Уг индекс өмнөх сараас 0.8 хувиар буурч, 1.5 хувьтай гарсан байна. Харин оны эхэн үеэс 3.8, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар багасчээ.
Үүнд шинэ орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс найм, хуучных 12.6 хувиар уруудсан нь голлон нөлөөлсөн байна. Ингэснээр орон сууцны үнэ 2014 оны эхэн үеэс хойш тасралтгүй хямдарсаар буй юм.
Шинэ орон сууцны үнэ жилийн хугацаанд 5.3, хуучных 14.7 хувиар буурсан аж. Тухайлбал, шинэ орон сууцны ам метрийн үнэ нь дунджаар хоёр сая төгрөг байгаа бол хуучин хоёр өрөө байр 77.4 сая төгрөгөөр зарагдаж байна.
Энэхүү тооцоонд нийслэлд зах зээлд нийлүүлэгдсэн 4800 гаруй орон сууцны мэдээллийг хамруулжээ.