Өчигдөр нэг америк доллартой 2016 төгрөг тэнцэж байв. Он дөнгөж солигдоход л 2000 төгрөг давсан “ногоон”- ы ханш тасралтгүй чангарч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2050.85 төгрөгтэй тэнцэж цойлсон нь гайхашруулах үзүүлэлт биш гэж үү. Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлт гээд валютын ханшид нөлөөтэй хэд хэдэн үндсэн үзүүлэлтээс харахад ам.долларын ханш сулрах төлөвгүй байгааг шинжээчид хэлж буй. Өнгөрсөн оны эцэст ГШХО бага зэрэг өссөн ч цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа. Нэгэн үе жилд ДНБ-ий бараг 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байсан бол өнгөрсөн онд дээрх тоо нэг хувьд ч хүрээгүй. ГШХО-ыг нэмэгдүүлэхэд хугацаа шаардлагатайг Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен өмнө нь өгүүлж байлаа. Энэ оны эхний дөрв өн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 484 сая ам.долларын ашигтай гарсан. Хэрэв төсвийн алдагдлыг бууруулахгүй бол валютын ханш цаашид чангарсан хэвээр байх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу