Мах махан бүтээгдэхүүний олимп хэмээгддэг олон улсын үзэсгэлэнгээс манай улс алт, мөнгөн медаль хүртлээ. Германд гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг уг үзэсгэлэн энэ сарын 9-нд Франкурт хотноо нээлтээ хийсэн бөгөөд дөрөв хоногийн турш үргэлжлэх аж. Энэ онд 70 жилийн ой нь тохиож буй манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг "Мах импекс" компани тус үзэсгэлэнд гурван бүтээгдэхүүнээр оролцсоноос "Нүүдэл" үхрийн хатаасан махаар алт, "Дээдэс" хиамаар мөнгөн медаль хүртсэн байна.
Салбартаа нэр хүнд, чансаагаараа олимпийн дайтай үнэлэгддэг үзэсгэлэнгээс хос медаль хүртсэн нь манай махан бүтээгдэхүүний боловсруулалт ямар түвшинд хүрч хөгжсөнийг дэлхий нийтэд таниулах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.