Уг сургуулилалтыг Өмнөд Хятадын тэнгист хийжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон цэргийн сургуульд Хятадын Ардын чөлөөлөх армийн шуурхай гурван флотын усан дээгүүр болон доогуур явдаг бүх хөлөг онгоц, далайн агаарын хүчин оролцсон гэж хэвлэлүүд мэдээлэв. Сургууль чухам хаана болсон, түүнд цэргийн хэдэн албан хаагч, техникийн хэдэн нэгж оролцсон тухайд Бээжин “ам нээхгүй” байгаа аж.
Харин Хонконгийн хэвлэлийнхний үзэж буйгаар Хятадын ардын чөлөөлөх армийн Умард, Дорнод, Өмнөд гэсэн гурван флот зэрэг оролцсон сургуулийг төдийлэн хийгээд байдаггүй аж. Сүүлийн удаа 2010 онд ийм сургууль хийсэн нь Шар тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний онгоц тээвэрлэгч “Жорж Вашингтон”-ыг оролцуулсан АмерикБНСУ- ын үйлдэлд өгсөн хариу байжээ. Сая ч гэсэн Спратли бүлэг арлын харьяал лын асуудлаар Филип пинтэй нутаг дэвгэрийн маргаан хурцадсан нөхцөлд Хятад улс тэнгисийн цэргийн хүч чадлаа ийн харуулав.
Түүнээс гадна энэ нь “Нимиц” гэдэг нисэх онгоц тээвэрлэгч нь одоо Өмнөд Хятадын тэнгист байгаа нь АНУ-д дохио өгсөн үйл ажиллагаа боллоо гэж хэвлэлд тэмдэглэлээ. Хятадын харуулын гурван хөлөг онгоц ноос бүрдсэн отряд бүхээгтээ зүүний хэт үзэлтн үүдийг суулгасан Японы хөлөг онгоцуудыг Дорнод Хятадын тэнгис дэх маргаантай Дяоюйдао (Сенкаку) арлын бүсээс гаргасан тухай Хятадаас мэдээлэв.