Ойрхи Дорнод, Умард Африкийн асуудалд зориулсан Дэлхийн эдийн засгийн чуулган дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 26-нд үг хэлэхдээ Палестинийн автономид дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа зарлав. Уг хөрөнгийг аялал жуулчлал, барилга, эрчим хүч, харилцаа холбоо болон эдийн засгийн бусад салбарт зарцуулах аж.
Английн Ерөнхий сайд асан Тони Блэрийн дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа уг төлөвлөгөө ёсоор бол энэ дөрвөн тэрбум доллар нь Палестинийн эдийн засгийг гурван жилийн хугацаанд 50 хувь хангах юм байна. Түүний зэрэгцээ урьдчилан тооцоолж буйгаар ажилг үйдлийн түвшинг барагцаалбал гуравны хоёр (21 хувиас найман хувь хүртэл) хувь бууруулж, цалинг 40 хувь нэмэгдүүлэх гэнэ. Энэ төлөвлөгөө амжилт олоход Палестин, Израилийн харилцааг хөгжүүлэх явдал чухал гэж Жон Керри онцолжээ.
Израиль, Палестинийн хоорондох яриа хэ лэлцээр үндсэндээ 2010 оноос зогсчихоод бай гаа. Арабын эзлэгдсэн нутаг дээр еврейн суурингууд байгуулахаа Израиль зогсоох хүртэл палестинчууд яриа хэлэлцээрт оролцохоос татгалзаад байгаа. Тэгвэл Ямар нэг урьдчилсан нөхцөл, болзол тавилгүйгээр яриа хэлэлцээрийг сэргээх ёстой гэж Израиль үзэж буй. Эзлэгд сэн гэж палестинчууд үзэх буй газар нут гийг израильчууд болохоор “маргаантай” гэж нэрлэжээ. Талууд ийм эвлэршгүй байр суурьтай байгаа болохоор яриа хэлэлцээрийг дахин эхлүүлэ хээр тавьж буй бусад улсын хүчин чармайлт ямар ч үр дүнгүй болж байна.
Р.ЖАРГАЛАНТ