Нэг эхээс төрсөн Алексей, Анастасия, Светлана гурвыг өргөж авсан америк иргэдийн эцэг, эх байх эрхийг Техас муж улсын шүүх хасав. Майкл, Пенни Декерт нар хүүхдүүдээс татгалзах өргөдлөө өөрсдөө өгсөн байна. Хүүхдүүдийг 2003 онд Оросын Пермь мужийн Красноярск хотоос үрчилж авчээ.
Америкийн нийгмийн халамжийн алба энэ оны гуравдугаар сард Анастасия, Светлана хоёрыг үрчилсэн эцэг эхээс нь авч асрах газар хүргэсэн байна. Алексей нь өнгөрсөн онд гэрээсээ оргоод, одоо болтол олдохгүй байгаа аж. Тэндхийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан Диана Блекийн гэрчилж буйгаар, өргөж авсан хүүхдүүдээ эцэг, эх нь гутаан доромжилж, зодож нүддэг байжээ. Тэднийг нь одоо мөрдөн шалгаж байна.
Өргөж авсан эцэг нь охидоо бэлгийн дарамтад (нэг нь 16, нөгөө нь 15 настай) оруулсан гэсэн хэргээр шалгагдах болсон нь энэ явдлыг илрүүлэхэд түлхэц болсон байна.