АНУ-ын Конгресс дэх хоёр намын гишүүдээс бүрдсэн комисс Бостонд болсон дэлбэрэлтийн нөхцөл байдлыг мөрдөн шалгах хүрээнд энэ сарын сүүлчээр Москвад ирэх аж. Бостонд үйлдсэн алан хядах ажиллагаанд хоёр ч хүн нь оролцсон гэж сэжиглэгдээд буй Царнаевын гэр бүлийнхнийг шалгах асуудлаар Америк, Оросын тусгай албадын харилцан хамтын ажиллагаа ямар маягаар зохион байгуулагдсаныг тус комисс тог тоох юм байна.
Холбооны аюулгүй байд лын алба (ОХУ) урьдчилан анхааруул саар байхад Холбооны мөрдөх товчоо (АНУ) алан хядах ажилла гааг яагаад таслан зогсоож чадаагүй, мөн америкчууд хүсэлт тавиад байхад Оросын тусгай алба шаардлагатай мэдээлэл өгөөгүйг тодорхой болгож, тусгай албадын эв түнжин муутай харилцаа алан хядах ажиллагааг таслан зогсооход саад болсон эсэхийг тодруулах гэнэ.
“Хэрэв Оросын тагнуулын алба хийгээд ХМТ-ны хооронд үл итгэлцэл байсан, энэ үл итгэлцлээс үүдэн хамтын ажиллагаа нь зохих хэмжээнд байгаагүй бол бид үүнийг анхааралдаа авч ярилцана” гэж комиссын дарга, Төлөөлөгчдийн танхимын олон улсын асуудал эрхэлсэн комиссыг тэргүүлдэг Дана Рора Бахер хэлсэн байна. Америкийн төлөөлөгчид Орост нэг долоо хоног байхдаа төрийн албан хаагчид болон Холбооны аюулгүй байдлын албаны хүмүүстэй уулзаж, Дагестанд ч очиж магадгүй аж. Гэхдээ Бостоны хэрэг явдал нь энэ комиссын гишүүд Орост ирсний нэг л шалтгаан, түүгээр ч барахгүй үндсэн зорилт нь биш гэнэ. Сансрын хөтөлбөрийн хүрээнд Орос, Америк хамтарч ажиллах асуудлыг бас ярилцах бололтой.
Урьд нь мэдээлж байснаар бол, Зубейдат Царнаева, түүний том хүү Тамерлан нар улс төрийн үйл ажиллагаанд оролцдог байж магадгүй хэмээн Оросын тусгай албад 2011 онд хоёр ч удаа АНУ-ын талд анхааруулж байжээ. Тухай бүрт нь ХМТ шалгалт хийж эхэлдэг ч Оросын талаас дэл гэрэн гүй мэдээлэл өгдөггүй байсан тул Цар нае вынхны үйл ажиллагаанаас хууль бус юм илрүүлж чадал гүйгээр шалгалтаа зогсоодог байсан аж. Харин Тагнуу лын төв газрын шаардлагаар хоёр дахь шалгалтаа хийсний дараа л Зубей дат, Тамерлан нарыг алан хядагч дын нэрсийн жагсаалтад оруулсан байна.
Р.ЖАРГАЛАНТ