Твиттер цахим хуудаст нэвтрэхийн тулд хэрэглэгч хоёр удаа нууц код хийж байхаар болсон тухай компанийн зүгээс мэдээллээ. Хэрэглэгчдийнхээ тоогоор фэйсбүүкийн дараа орох нийгмийн сүлжээний уг цахим хуудаст сүүлийн хэдэн өдөр хакерууд удаа дараа халдсан учраас хэрэглэгчдийн нууцлалыг хамгаалах үүднээс ийм алхам хийсэн аж.
Тус компанийн аюулгүй байдал хариуцсан захирал Жим О’Леаригийн хэлж буйгаар, хэрэглэгчид нууц үгээ наймаас олон тэмдэгттэй болгох хэрэгтэй байгаа бөгөөд тэр нь утасны дугаар, төрсөн өдөр шиг хялбархан байж болохгүй аж. Мөн одоо твиттер дэх и-мэйл хаяг, утасны дугаараа шинээр идэвхжүүлж, улмаар утсанд нь твиттерээс мэдээлэл ирмэгц, өөрийн хуудсыг дахин төвөггүй ашиглах боломжтой болох юм байна.