Энэ сарын 20-нд Иракт алан хядах ажиллагаа болж, нийтдээ 95 хүний амь нас хохирчээ. Нэг өдрийн дотор, Багдад хотод автомашинд байрлуулсан 10 бөмбөг дэлбэрч 48 хүн амиа алдан, 150 хүн шархадсан байна. Өмнөд нутгийн Басра хотод хоёр удаа бөм бөг дэлбэрсэн аж. Бас Багдадаас хойд зүгт байх Балад хо тод Ираны жуулчдын сууж явсан автобусыг дэлбэлсэн байна. Эдгээр дэлбэлэх үйл ажиллагааг шийтүүд зонхилон аж төрдөг дүүрэгт үйлдсэн аж. Үүний хариуцлагыг хүлээхээ хэн ч зарласангүй.
Довтолгоон их өргөн цар хүрээтэй байснаас үзэхэд тэдгээрийг суннитийн бүлэглэлүүд, тухайлбал “Аль-Каида”-гийн Иракийн салбар үйлдсэн байх магадлалтай гэнэ. Тэгтэл довтолгоонд суннитийн дүүргүүд ч бас өртсөн байна. Тухайлбал, Самарра хотод машинд байрлуулсан бөм бөг дэлбэрч гурван хүн амиа алдсан бол Анбаред үл мэ дэгдэх хүмүүс цагдаагийн хэсэг рүү дайрснаас хууль сахиулагчдаас найман хүн амь үрэгджээ.
Сүүлийн үед алан хядах ажиллагаа, түүний уршгаар амиа алдагсдын тоо Иракт байнга нэмэгдэж байгаа аж. НҮБ-ын мэдээллээр, 2013 оны дөрөвдүгээр сард довтолгооны золиос болсон хү ний тоо 700 гарсан нь сүүлийн таван жил дэх нэг сард то хиолдож буй хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
Р.ЖАРГАЛАНТ