Нью-Йорк муж улсын дорнодод хүрхрээний доор байдаг мөнхийн галын нууцыг тайлж чадахгүй байна. Эндхийн уулын чулуулаг нь мөнхийн галыг тэтгэх хэмжээний хий гаргахуйц температургүй гэж Индианагийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тэгэхлээр хийг ямар нэг өөр механизм л ялгаруулж буй хэрэг. Энэ механизмыг мэргэжилтнүүд мэдэж чадаагүй байгаа аж. Мөнхийн гал яг хүрхрээний доор байгаа юм. Түүнийг олон мянган жилийн өмнө эндхийн уугуул оршин суугчид асаасан байх гэж үздэг.
Байгалийн ийм мөнхийн гал манай гариг дээр ердөө хэдхэн зуу байдаг бөгөөд тэдгээр нь байгалийн хийгээр тэжээгддэг учраас унтардаггүй гэж эрдэмтэд үзсээр ирж. Гэвч шинжилгээ хийсэн Арндт Шиммельман уулын чулуулаг доорх температур нь аягатай цайныхаас илүү гарахгүй гэсэн дүгнэлт хийжээ. Түүнээс гадна уулын занар нь тааварлаж байсан шиг тийм ч эртнийх биш аж. Хий өөр юмнаас гарч буйг энэ хоёр хүчин зүйл нотолно. Нью-Йорк муж улсад байгаа шиг байгалийн ийм мөнхийн гал нь тун ховор үзэгдэл аж.
Сонирхолтой нь энэ галыг тэтгэж буй хий хувьсаж өөрчлөгддөггүй, алга болдоггүй бөгөөд дэлхий дээр этан, пропаны хольц хамгийн өндөртэй нь аж.