АНУ-аас Орост суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн III нарийн бичгийн дарга Райан Кристофер Фоглыг албадан гаргах болсныг ОХУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд тавьсан мэдэгдэлд дурджээ. Энэ тухай BBC мэдээлснээр, хойд хөршийн Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА)-ны Сөрөх тагнуулын газрын ажилтнууд Америкийн иргэн Р.Фоглыг Москвад Оросын тусгай албаны ажилтныг элсүүлэх оролдлого хийх үед нь даваа гаригийн шөнө баривчилжээ. Дипломатчийг нэгжихэд их хэмжээний бэлэн мөнгө, тусгай ажиллагаанд хэрэглэдэг төхөөрөмж болон Оросын тусгайгийн ажилтныг элсүүлэхтэй холбоотой заавар илр үүлсэн аж. Оросын ГХЯ Р.Фоглыг “Итгэл үзүүлж үл болох хүн”-ээр зарлаад зогссонгүй, “Хүйтэн дайны үеийн арга хэрэглэж байна” хэмээн Вашингтоныг буруутгалаа.
Америкийн иргэнийг саатуулсны дараа ХАБА-ны байранд авчирч, холбогдох үзлэг хийсний дараахан АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ. Дипломатын халдашг үй дархан эрхтэйн учир Р.Фоглыг тагнуул хийсэн хэргээр ОХУ-ын хуулиар хариуцлагад татах боломжгүй юм байна. “Russia Today” телесувгаар гаргасан, Фоглыг баривчлах ажиллагааны үеийн бичлэгээс үзвэл, тэрбээр тавдугаар сарын 13-ны шөнө дундын алдад Оросын Ар Кавказ дахь терроризмын эсрэг үйл ажиллагаа эрхэлдэг тусгай албаны офицертэй утсаар холбогджээ. Уг эрэгтэй эхэндээ Фоглтой уулзахаас татгалзахад ирэхийг ятган, 100 мянган еврогийн шан өгөхөөр амласан аж.
Орос, Америкийн харилцааны эмзэг үед, бүр тодруулбал хоёр улс Сирийн асуудлыг зохицуулахад дипломат аргаар санаа тавин оролцож, хоорондын харилцаагаа гэсгээх алхмыг болгоомжтой хийж эхлээд байхад ийм явдал болсон нь тааламжг үй уур амьсгал дэгдээх нь тодорхой. Тэгэхдээ үүнээс улбаалаад урт хугацааны улс төрийн сөргөлдөөн үүсэхгүй хэмээн ажиглагч тэмдэглэв. Учир нь хүйтэн дайны хөшиг нээгдсэн гээд тагнуулын үйл ажиллагаа “тэтгэвэрт” гарахгүйг хэн хэн нь ойлгож буй. АНУ-ын засаг захиргаа 2010 оны зургадугаар сард Оросын гадаад тагнуулын албаны бүлэг ажилтныг нутаг дээрээ илрүүлснээ зарлаж байв. Фоглоос ялгаатай нь Америкт баривчлагдсан Оросын тэрхүү 10 тагнуулч дипломат албаных биш байсан. Тиймээс ч шүүхийн мөрдөн байцаалт тэднийг хүлээж байв.
Мөн оны долдугаар сард тэдгээр ажилтныг АНУ, Британийн эрх ашгийн төлөө тагнуул хийсэн хэргээр ял шийтгүүлсэн дөрвөн оросоор сольсон байна. Райан Кристофер Фоглын талаар мэдээлэл бараг алга аж. Тэрбээр Элчин сайд асан Жон Байерлийн үед 2011 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс Орост ажиллахаар томилогдсон байна.
Х.ЭНХ