Туркийн Рейханлы хотод энэ сарын 11-нд болсон алан хядах ажиллагаанд Сири улс оролцоогүй гэж эрх баригчид нь мэдэгдлээ. Сирийн Батлан хамгаалахын сайд Омран Зохбигийн үзэж буйгаар бол 46 хүний амийг хороосон алан хядах ажиллагааны хариуцлагыг Турк улс өөрөө үүрэх учиртай гэнэ. Сирийн сайд “алуурчин, зандалчны хувьд” Туркийн Ерөнхий сайд Рэжэп Эрдоан огцрох ёстой гэж мэдэгдсэн байна.
Рейханлыд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэрэгт сэжиглэн Туркийн эрх баригчид энэ сарын 12-нд есөн хүнийг баривчилжээ. Тэд бүгд Туркийн иргэн байсан аж. Туркийн Гадаад хэргийн сайдын үгээр бол сэжиглэгдэж буй хүмүүс Сирийн тагнуулын “Мухабарат” албатай холбоо сүлбээтэй бөгөөд тус орны нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа нэг бус удаа явуулсан бололтой. Энэ ажиллагаанд Дамас кийн гар оролцсон гэх таамаглалыг Туркийн До тоод хэргийн сайд Муаммер Гюлер гаргаж иржээ. Учир нь Турк-Сирийн хилээс холгүй орших Рейханлы хэмээх энэ жижиг хотод Сирийн дүрвэгчид олноор байдаг аж.
Рейханлыд хоёр ч удаа дэлбэрэлт болсон бөгөөд тэс рэх бөмбөгийг машинд байрлуулсан байжээ.