Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нүүрсний уурхайд энэ сарын 11-нд осол болж, 27 хүн амиа алджээ. 81 уурхайчны амийг аварч чадсаны 16-г нь эмнэлэгт хүргэсэн байна. Осол болох үед уурхайд 108 хүн ажиллаж байсан аж. Энэ бол сүүлийн долоо хоногт Хятадын уурхайд гарсан хоёр дахь осол юм.
Өмнө нь тавдугаар сарын 10-нд мөн баруун өмнөд нутгийн Гуйчоу мужийн уур хайд энэ сарын 10-нд хий дэлбэрч, 12 уурхайчин амь үрэгджээ. Хятадын уурхайнуудыг дэлхийд хам гийн аюултайд тооцдог байна. Албан ёсны мэдээгээр 2011 онд уурхайд гарсан ослын улмаас Хятадад бараг 2000 хүн амиа алджээ.