Пакистаны Ерөнхий сайд асан Юсуф Реза Гиланийн хүү Али Хаидер Гиланийг пүрэв гаригт буюу уржигдар хуанлгайлсан байна. Тэрбээр Пенжаб мужийн Мултан хот руу улс төрийн хурал цуглаанд оролцохоор явж байжээ. ийг хулгайлах үеэр түүний нарийн бичгийн дарга, хамгаалагч хоёр нь буудуулсан байна. Бхутто болон Зардари нарын удмынхны адилаар Гиланийхан Пакистаны ардын нам дотор голлох үүрэгтэй байдаг аж.
Юсуф Реза Гилани 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Пакистаны ардын нам улс төрийн бусад хүчний адилаар өнгөрсөн сараас лалынхны довтолгоонд олонтаа өртөж буй гэнэ. Талибуудын удирдагч Хакимулла Месудийн захи дал гэгч юм пүрэв гаригт олны сонорт хүрсэн бөгөөд өнөөдөр (тавдугаар сарын 11) болох сонгуулийн үеэр амиа золиослогчид алан хядах ажиллагаа явуулах талаар түүнд өгүүлсэн байв. Уг сонгуульд Ерөнхий сайд асан Наваз Шарифын нам “өнгөлөх” янзтай байгаа аж. Тус нам лалынхны довтолгоонд нэрвэгдээгүй гэнэ.