АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Вашингтонд уулзаж ярилцах гол сэдэв нь Сирийн байдал, “Их найм”- ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын тухай асуудал байх аж. Тэд бас худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, алан хядах явдал тай тэмцэх талаар ярилцах юм байна. “Их найм”-ын дээд хэмжээний уулзалт Умард Ирландад ирэх сард болох юм.