Программ хангамжийн томоохон үйлдвэрлэгч “Microsoft” корпорацын удирдлага нэгэн салбарынхаа санхүүг удирдаж байсан хатагтай Эми Худийг Санхүү эрхэлсэн захирлаар томилжээ. Тус корпорацын түүхэнд энэ албыг анх удаа эмэгтэй хүн эрхлэх болсон нь энэ гэнэ.
Уг албыг хашиж байсан Питер Кляйн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ дөрөвдүгээр сард илэрхийлсэн байна. Гэхдээ тэрбээр ирэх сар хүртэл “Microsoft” корпорацад ажиллах гэнэ. Э.Худ 2002 онд тус компанид ирэхээсээ өмнө “Goldman Sachs” банкинд ажиллаж байжээ.
“Microsoft” корпорац 1975 онд үүсэн байгуулагдсан аж.