Хятадад харх, үнэгний махыг үхэр, хонины махаар хийсэн хагас бэлэн бүтээгдэхүүн хэмээн зарж байгаатай холбогдуулан ОХУ-ын Приморийн хязгаарын Өргөн хэрэгцээний бараанд тавих хяналт газрын мэргэжилтнүүд хил, гааль дээр махан бүтээгдэхүүнд өргөн хүрээтэй үзлэг хийх болов. “Хонины мах” гэж хэлээд хархны мах борлуулж байсан гэмт хэргийн бүлгийг Хятадын цагдаагийн байгууллага энэ сарын эхээр устгасан байдаг. 60 гаруй хүнийг баривчилж, 10 гаруй тонн бүтээгдэхүүн хураан авчээ.
Ийм ажил эрхэлдэг бүлгийн хүмүүс Шаньдун мужаас харх, үнэгний мах худалдаж аваад будагч бодис, давс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийж Шанхайд болон Цянсу мужийн зах дээр борлуулдаг аж. Тэд ийм замаар 1.5 сая доллартай болсон байна. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам 20 мянган тонн ийм бүтээгдэхүүн хурааж авчээ. Ийм махан бүтээгдэхүүний зарим нь хилийн чанадад үйлдвэрлэсэн гэсэн шошготой ч байж магадгүй гэнэ. Харх, үнэгний мах нь галзуу, тахал, гэдэсний хижиг, сальмонеллез, туляреми зэрэг аюултай халдварт өвчний өдөөгч байх магадлалтай аж.