Хоёр сарын өмнө 76 насны ойгоо тэмдэглэсэн Норвегийн ван V Харальд эртний мөрөөдлөө биелүүлсэн аж. XX зууны дунд үеэс гадаад ертөнцтэй бараг холбоо тасарсан Амазонкийн индианчуудын тосгонд тэрбээр дөрөв хоножээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Норвегийн салбарыг 40 гаруй жил удирдаж буй ван Бразилийн ширэнгэ ой руу аялахыг эртнээс хүссэнээ хүлээн зөвшөөрч, зэрлэг омгийнхонтой нүүр тулан учрах урилгаас татгалзаагүй аж.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон аялалд ванг түүний бараа бологчид болон сэтгүүлчид дагалджээ. Ван омгийнхны гэрт амьдарч, 120 индиан хүнтэй нэгэн дээвэр дор хонож өнжиж байсан гэнэ. Мөн тэндхийн эрчүүдтэй нь хамт анд явсан аж. Энэ аяллаа ван “ёстой гайхалтай” гэж үнэлсэн байна. Экваторын чийглэг ойг хамгаалахад Норвегийн Засгийн газар үлэмж хөрөнгө зардаг аж.
2009-2015 онд Амазоны ширэнгэ ойг аврах төсөлд улсын төсвөөс нэг тэрбум гаруй бразил доллар зарцуулах юм байна.