Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 85 насны ойгоороо Каирын ойролцоох шоронд байв. Мубаракыг Ерөнхийлөгч байхад нь алба хааж байсан торгон цэргүүд түүнд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсэн байна. Хосни Мубаракт ирүүлсэн олон мэндчилгээ “Биднийг, уучлаарай эрхэм Ерөнхийлөгч минь” гэсэн үгээр эхэлсэн байв гэнэ.
Цац хөшөөний эх орныг 30 жил удирдсан Мубаракийн төрсөн өдрийг өнгөрсөн онд лалынхан засгийн эрхийг авсан, Ерөнхийлөгчийн сонгуульд Мухаммед Мурси ялснаар төдийгүй Мубаракт насаар нь шоронд хорих ял оноож тэмдэглэсэн билээ. Гэвч Мубарак шоронд хагас жил ч бололгүй өмгөөлөгчдийнхөө зүтгэлийн хүчинд оноосон ялыг өөрчлүүлж, эцэст нь хэргийг дахин нягталж үзэхээр болсон юм. Шүүхийн шийдвэрээр урьдчилж оноосон бүх хугацааг нь шоронд өнгөрөөсөн учир Мубаракийг түр хугацаагаар ч болов чөлөөлж болох ч тэрбээр авлигын хэд хэдэн хэрэгт бас холбог доод байгаа учраас өмнөх дэглэмийн бусад өндөр албан тушаалтнуудын адил шоронд байсаар байгаа аж.
Мубаракийн хүү Гамаль, Аля нар эцгийнхээ төрсөн өдрийг Цагдаагийн академид өнгөрөөж байна. Тэднийг улсын хөрөнгийг хууль бусаар завшсан гэж буруутгаж буй юм. Ерөнхий сайд байсан Ахмед Шафрикийг бас тэдэнтэй хамт яллаж буй. Гэхдээ Ерөнхий сайд асан одоо Арабын нэгдсэн Эмират улсад аж төрж буй. Мубаракт өршөөл үзүүлэхийг дэмжигчид жил өнгөрөх тусам нэмэгдэж байна. Улсын эдийн засгийн байдал улам муудаж байгаа болохоор үүнд лалынхныг буруутгаж байна. Олон хүн өнгөрсөн амьдралаа санагалзаж, Мубаракийн үед наад зах нь аюулгүй байдлын хувьд зохих түвшинд байжээ гэх болж. Египетэд хувьсгал эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд христос шашинтай олон зуун гэр бүл гарч явжээ.