Foreign Policy сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 хүний жагсаалт гаргасны дотор 23 орос хүн орсон байна. Эдгээр нь үндсэндээ Оросын улс төрчид, томоохон бизнесменүүд бөгөөд цэргийн болон гэмт хэргийн ертөнцийн тус бүр нэг хүн багтжээ.
Тус сэтгүүлийн үзэж буйгаар, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Засгийн газрын тэргүүн Д.Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Сангийн сайд Антон Силуанов, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Оросын банкны тэргүүн Сергей Игнатьев, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Батрушев, Холбооны аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортников, Гадаад тагнуулын албаны дарга Ми хаил Фрадков, Москва хотын захирагч Сергей Собянин нар оржээ.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын нэрийг дурдсан байна. Оросын бизнес эрхлэгчдээс ЛУКОЙЛ-ын тэргүүн Вагит Алекперов, “Ренова”-гийн эзэн Виктор Вексельберг, НЛМК-гийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин, “Еврохим”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Андрей Мельниченко, “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер, Mail.ru группийн хамтран эзэмшигч Юрий Мильнер, “Новатэк”-ийн захиргааны дарга Леонид Михельсон, “Интеррос” холдингийн тэргүүн Владимир Потанин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин, хөрөнгө оруулагч Алишер Усманов, “Альфа” группийн хамтран эзэмшигч Михаил Фридман нарыг нэрлэсэн байна.
Эцэст нь Сергей Шнайдер нэрээр олон түмэн мэдэх болсон Семен Могилевичийг нөлөө бүхий хүн гэж тус сэтгүүл үзжээ. Түүнийг уг сэтгүүл “мафийн толгойлогч” гэж нэрлэсэн аж. Могилевичийн нэрийг Америкийн Холбооны мөрдөх товчоо хамгийн их эрж хайж буй гэмт хэрэгтнүүдийн тоонд оруулсан байдаг аж. Түүнийг эдийн засгийн цуврал гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг юм байна. Нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн байх бөгөөд ихэнх нь буюу 142 нь Америкийн иргэн. Мөн 50 эмэгтэй хүний нэрийг оруулсан байгаа аж. Нэрсийг гаргахдаа нөлөөллийг харуулах бүхий л баримтыг, тэр дундаа “Forbes”, “Times”, “Vanity Fair”, “Wall Street Journal”, “Global Finanсe” болон бусад хэв лэлийн нийтлэлийг ашиглажээ. 2013 оны эхээр “Eurasia Group” ком панийн ерөнхийлөгч Ян Бреммер дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингийг өөрөө гаргаж блогтоо тавьсан юм. Түүний эхэнд нь нэр байгаагүй бөгөөд хоёр дугаарт нь В.Путиний нэр, Германы Канцлер Ангела Меркель, Америкийн нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке, АНУ-ын Ерөн хийлөгч Барак Обама нарыг эхний тавд оруулжээ.
Р.ЖАРГАЛАНТ