“БНАСАУ-д дайсагнасан үзэл суртал, соёл нэвтрэх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгон”, “бидэнд харш, бидний санаанд үл нийцэх хоосон мөрөөдөлд автсан хүмүүсээс даруй ангижирч байх нь” чухал гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэж байгаа аж. Тавдугаар сарын 1-ний баярыг тохиолдуулан маршал Ардын аюулаас хамгаалах яаман дээр очоод байхдаа ийн мэдэгджээ.
Түүний хэлснээр бол, улс орны дотоодын аюулгүй байдлын хүчин хийгээд “социалист системийг хамгаалах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд” ийм үүргийг хүлээх ёстой гэнэ. “БНАСАУ-ыг багалзуурдах оролдлого хийж байдаг Америкийн империалистууд хийгээд Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмтэй сөргөлдөөнтэй байгаа нөхцөлд байлдааны бэлэн байдлаа дээшлүүлэхийг” тэрбээр уриалжээ.
Ардын аюулгүй байдлын яам болон дотоодын аюулгүй байдлын хүчин “эдийн засгийн дэвшилтэй хамт цөмийн зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэх гэсэн намын стратегийн зорилтыг зэвсэг болоод хуулийн тусламжтайгаар хэрэгжүүлэх үүрэгтэйг” Ким Жөн Ун онцолсон байна. Энэ өдөр их удирдагч гэргий Ли Соль Чугийн хамт эрэгтэй, эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээн үзжээ.