Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Берды мухамедов морь унаж уралдаад түрүүлсэн ч барианд дөнгөж ормогцоо морио бүдрэхэд ойчжээ. Уралдааныг дөрөвдүгээр сарын 28-нд Туркмений морин уралдааны өдөрт зориулж хийсэн бөгөөд 11 сая ам.долларын шагналын сантай байв. Ерөнхийлөгч уралдаанд орох хүсэлтэйгээ уг арга хэмжээ эхлэхийн өмнөхөн илэрхийлсэн аж. Мориноос унаад тэрбээр хэсэг зуур ухаан алдан газар хэвтсэн байна. Тэгж байтал түргэн тусламжийн машин ирээд аваад явжээ. Гэвч тэрбээр гэмтэж бэртээгүй бололтой, удалгүй эргээд ирсэн байсан гэнэ. Энэ явдлыг тус улсын мэдээллийн хэрэгслүүд олны сонорт хүргэсэнгүй. Харин Ерөнхийлөгч морин уралдаанд түрүүлснийг л зарласан байна. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан үзэгчдийн дундуур явж, бичлэг хийж, зураг авч байгаа хүмүүсийг хөөж байсан нь хачирхалтай. Цэнгэлдэх хүрээлэнд тухайн үед гадаадын сэтгүүлч олон байсан бөгөөд тэд ч гэсэн бичлэгээ арилгахад хүрсэн байна. Гэлээ ч хэсэгхэн хугацааны дараа интернэтэд бичлэг байрлуулчихсан байжээ.
Ашхабадын нисэх онгоцны буудалд гадагшаа явж байгаа хүмүүсийн аппарат, камерыг бас шалгасан гэнэ. Түүгээр ч барахгүй Үн дэсний аюулгүй байдлын яам, цагдаа, гаалийн байгууллагын ажилтнууд хүмүүсийн гар утас, компьютер, ноүтбүүк, зургийн аппарат болон Ерөнхийлөгчийг мориноос унахад бичлэг хийсэн байж болох бүхий л техник хэрэгслийг хураажээ. Бердымухамедовыг мориныхоо толгой дээгүүр годройтон ойчиход хар хувцастай баахан хүн гүйн очсон байна. Тэгээд үзэгч дэд ямар нэг мэдээлэл өгөлгүй нэлээд удсан аж. Ерөнхийлөгч ахалте кин үүлдрийн мориор уралдсан гэнэ. Шагналын 11 сая долларыг ийм үүлдрийн адуу үржүүлдэг компанид өгсөн байна. Унасан морийг нь түүн рүү хөтлөн очиход Ерөнхийлөгч уруулаа хүргэж, тэнд байгсад алга ташин талархжээ. Уралдааны тухай албан мэдээнд “Ерөнхийлөгч Гурбангулы Берды мухамедов моринд сайнаа төдийгүй сэтгэлийн тэнхээ, эр зориг, эрэмгий байдлаа харууллаа” гэж өгүүлсэн байжээ. Туркмений Ерөнхийлөгч нь морины хорхойтон, адууны аж ахуйн томоохон мэргэжилтэн аж. Тэрбээр энэ талаар ном ч бичсэн юм байна.