Москвагийн зүүн хойд хэсэгт байх бүжигчин Анастасия Волочковагийн гэрт хулгайч орсон талаар өчигдөр мэдээлэв. Волочкова хувийн байшинд суудаг аж.
Хэд хэдэн хүн гэрт нь дайран орж, тэнд үйлчлэгчээр ажилладаг гурван хүнийг хүлж орхиод хоёр төмөр шүүгээ (сейф) аваад арилж өгсөн байна. Дээрэм хийх үед Волочкова гэртээ байгаагүй гэнэ.
Одоо тэнд мөрдөн шалгах шуурхай бүлэг ажиллаж байна.