Умард Солонгос Шар тэнгисийн эрэг дээр цэргийн бүрэн хэмжээний сургууль хийхээр бэлтгэж байна гэж тагнуулын мэдээнд түшиглэн Өмнөд Солонгосын Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ. Хээрийн сургуулийг Умард Солонгосын баруун эрэгт байх Нампхо хэмээх томоохон усан буудлын хотын орчимд агаарт болон газарт хийх аж.
Пхеньян цэргийн нисэх хүчин, их бууны хүч чадлаа турших гэж байгаа бололтой. Энэ хээрийн сургуулийн явцад цэргийн өдөөн хатгалга, пуужингийн туршилт хийж магадгүй гэж Өмнөд Солонгос сэрэмжилж байгаа юм байна. Уг хээрийн сургууль нь БНСУ, АНУ-ын хамтарсан сургуульд өгч буй хариу байж болох юм.
Умард Солонгос энэ сургуульд ихээхэн бухимдсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан сургууль нь хоёрдугаар сард Пхеньян цөмийн зэвсэг туршсаны хариу байв.