Чехэд чанаргүй архинд хордож амиа алдсан хүний тоо 20-д хүрлээ. Эмгэнэлт явдалтай холбогдуулан 20 хэмээс дээш алкоголийн бүтээгдэхүүн худалдаалахыг түр хугацаагаар хориглосон байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Леош Гегерийн хэлснээр Польшоос оруулж ирсэн согтууруулах ундааг метилийн спиртээр үйлдвэрлэсэн байж болзошгүй аж. Өнгөрсөн хоёр долоо хоногийнхугацаанд чанаргүй архинд 20 хүн хордож нас барснаас гадна 35 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Сүүлийн 30 жилд гарсан хамгийн ноцтой хэрэг хэмээн болсон явдлын талаар Эрүүл мэндийн сайд нь онцолжээ. Үүнээс гадна Польш улс Чехээс оруулж ирсэн 20 хэмээс дээш алкогольтой согтууруулах ундаа худалдаалахыг мөн хориглосон байна. Чехийн цагдаа нар архи шаглаж зардаг 10 мянган цэгт шалгалт хийж, 23 хүнийг баривчилсан аж.
Х.ОД