Энэтхэгийн мэдээллийн технологийн үйлдвэрийн ажилтнуудын хоол хүнсний хэрэглээ өөрчлөгджээ. Тэд өдөртөө багахан будаа, “Макдоналдс”-ын илчлэг ихтэй хүнс хэрэглэдэг. Европ, Америкийнхтай харьцуулахад Энэтхэгийн хоол хүнсний төрөл нэлээд цөөн. Тиймээс энэтхэг гэр бүлд бага хүүхэд олноор төрж байна. Харин барууны орныхон илчлэг хоол хүнс хэрэглэж байна. Норвегийн хар ажилчин модчин гэхэд жишээлбэл, үргэлж зулзган ой дотор өглөөний тансаг зоог иддэг ба италичууд нүүрсхүчлээр баялаг сүмс, крем иддэг.
Энэтхэгийн эдийн засаг 10 хувиар өсөж, эдийн засаг нь хамгийн хурдан өсөлттэй орон болсон. Тэр дундаа мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт энэтхэгчүүд гол тоглогчид. Барууны орнуудад мэдээллийн технологийн суурь үйлчилгээг 30 гаруй жил үзүүлж байгаа ч дэлхийн мэдээлэл харилцаа, холбооны үйлчилгээний бүтээгдэхүүний тэн хагасыг Энэтхэгт хийж байна. Гэсэн ч тус улсын энэ салбарын ажилтнуудад чихрийн жишин болон зүрх, судасны өвчин айдас түгшүүр төрүүлэхүйц ихсэж байна.
Өндөр боловсролтой залуучуудын ийм эрүүл биш амьдралын хэв маяг нь эдийн засгийн гайхамшигт хүрээд байгаа Энэтхэгийн үнэлэмжийг ч бууруулж мэдэх эмзэг асуудал болоод байна. Дээрх өвчинд маш олон залуу хүн өртөж байна. Энэтхэгийн мэдээллийн технологийн ажилчдын дундаж нас 29 бөгөөд тэдний 70 хувь нь эрэгтэй. Тэд хэт их шоудах, мөрийтэй тоглох, ажлын цаг нь солигдсон, эрүүл бус хооллолт зэрэг эрүүл бус хэв маяг мэдээллийн технологийн менежерүүд болон бодлого боловсруулагчдын толгойг өвтгөж эхэлжээ.
Энэтхэгийн мэдээллийн технологийн үйлчилгээг дэлхийн олон компанид хүргэж өгдөг. Энэ нь тэднийг бүх цагийг ажилдаа зарцуулах, ээлжгүй ажиллахад хүргэдэг учир ажил, амьдралын хэв маяг шөнөөр солигдсон байна. Тиймээс Энэтхэгийн мэдээллийн технологийн мэргэжилтн үүдийн дунд эрүүл мэндийн хэмээх олон улсын судалгааны төсөл хэрэгжүүлжээ. “Барууны орнуудын амьдралын хэв маяг нь дэлхийн улс орнуудын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна“ гэж төслийн менежер Geir Arild Espnes Норвегийн “Gemini” сэтгүүлд мэдээлжээ.
Э.Энх