Энэ сарын 11-нд Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Консулын газар руу лалын шашинтнууд дайрч үймээн дэгдээсэн билээ. Америкаас Ливид сууж байсан Элчин сайд Кристофер Стивенс, нэг дипломатч, хоёр усан цэрэг үймээний үеэр амиа алдсан тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ. 2001 онд АНУ-д аймшигт халдлага болсноос хойш 11 жил өнгөрсөнтэй холбогдуулан интернетээр гаргасан “Innocence of Muslims” кино зөнч Мохаммедийг үгүйсгэсэн, доромжилсон агуулгатай хэмээн лалын шашинтнууд үзжээ. Уг киног Америкт амьдарч буй еврей гаралтай иргэд хийсэн бөгөөд амь үрэгдсэн Элчин сайд ч, АНУ-ын засаг захиргаа ч үүнд хамаагүй хэмээн ажиглагчид онцолж буй.
Лалын шашинтнуудыг үзэн ядах үзэлд уриалсан энэ кино про кат, телевизээр гараагүй, уран бүтээлчид нь ч нэр алдартай хүмүүс биш, сонирхогчид байсан гэнэ. “Innocence of Muslims”-ыг нэг л удаа Калифорнийн кино театрт гаргасан бөгөөд олон хүн үзээгүй аж. Эл киног хийсэн уран бүтээлчийг Сэм Бэйсил гэдэг бөгөөд тэрбээр лалын шашин, зөнч Мохаммедийн үнэн төрхийг илчлэхийг хүссэн хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн Фло ридад лалын шашны ариун судар Кораныг шатаасан номлогч Терри Жонс энэ киног сайшаан, Сэм Бэйсилийг магтсан байна. Ливи, Египетэд болсон үймээнээс гадна Афганистан, Пакистанд ч ийм явдал давтагдахыг ажиглагчид үгүйсгэхгүй байгаа аж. Кино интернетэд гарсны дараа Еги петийн нийслэл дэх АНУ-ын ЭСЯ руу олон хүн дайрч, тус улсын Төрийн далбааг урсан юм.
Харин дипломат төлөөлөгчийн газ рын харуул хамгаалалт сайн байсан учир хохирол бага байсан ч Ливид байдал огт өө рөөр эргэжээ. Иргэний дайны дараахан улс орноо төдийлэн эмхлээгүй байгаа, дээр нь олон хүн буу зэвсэгтэй байсан нь эмгэнэлт явдалд хүргэлээ. Мөн Бенгази дахь Консулын газрын харуул хамгаалалт тийм ч сайн биш байсан нь нөлөөлсөн бололтой. Олон сар үргэлжилсэн дайны хөлд Ливийн эдийн засаг уналтад орж, олон хүн ажилгүй болсон. Энэ нөх цөл байдлыг лалын хэт даврагчид ашиглан, залуусыг эгнээндээ нэгт гэж эхэлснийг ажиглагчид онцолж байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Ливийн хэт даврагчид “Innocence of Muslims” киног олон хүнд үзүүлснийхээ дараа тэдэнд буу тарааж байжээ. Ингэснийхээ дараа тэд Консулын газар руу очсон бөгөөд яг энэ үед Элчин сайд Триполиос ирээд байсан гэнэ.
Зэвсэглэсэн хүмүүс Консулын газрын байр руу дайран, ша таан, өмнөө тааралдсан бүхнийг эвдэлж хэмхэлж байжээ. Үймээний үеэр Элчин сайд тэргүүтэй дөрвөн хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан. Бенгазид юу болсон, тэр дундаа хүн амь үрэгдсэн эсэх нь нэлээд хугацаагаар тодорхойгүй байсан бөгөөд АНУ, Ливийн тал болсон явдлын талаар удаан хэлэлцжээ. Уг үймээнийг М.Каддафийн талынхан зохион байгуул сан хэмээн Триполи эхэндээ үзэж бай сан аж. Америкчууд өөрийн обьектуудаа хамгаалах нэмэлт хүч илгээж, Израилийн тал киног бүтээсэн Сэм Бэйсилтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж амжлаа. Хэргийн бурууг хэнээс эрэх нь одоо гоор тодорхойгүй байна. Сэм Бэйсил ч, ёс бус үйлдлээрээ удаа дараа дуулиан дэгдээсэн номлогч Терри Жонс өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Шаш наа доромжлуулсан гэх хэт даврагчдад хариуцлага тооцох аргагүй болоод буй.
Х.ОД