Иракийн шүүх эх орноосоо зугтсан дэд Ерөнхийлөгч асан Тарик аль-Хашемид цаазаар авах ял оноосон тухай “Reuters” мэдээлжээ. Аль-Хашеми болон түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүргэн ах Ахмет Кахтан нарыг өмгөөлөгч, бригадын генералын амийг хөнөөсөн зэрэг 150 зүйл ангиар буруутгасан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард альХашемийг баривчлах шийдвэр гарсан ч тэрбээр курдууд руу зугтаж, тэндээсээ Катар руу гарсан юм. “Reuters” мэдээлснээр бол, тэрбээр одоо Туркт байгаа бололтой. Иракийн шүүгчдийн үзээж буйгаар, Тарик аль-Хашеми бие хамгаалагчдынхаа хамт алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсан гэнэ. Тэрбээр тус улсын шүүхийн тогтолцоог улс төрийн нөлөөнд хэт автсан хэмээн мэдэгдэж, гадаад руу дүрвэсэн юм.