Их Британи улс тамхичдынхаа тоог хазаарлаж чадсан амжилтаараа Европын холбооны улсуудаас дээгүүрт ордог. Энэ нь 2007 оноос олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль гарган хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой гэнэ.
Тус улсын засгийн газраас хууль батлан хэрэгжүүлэхээсээ хэдэн сарын өмнөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуулийн учир шалтгаан, ач холбогдлыг ард иргэдийнхээ ой тойнд ортол сурталчилж чадсан аж. Тэгээд зогсоогүй хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хаана хаана ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа, тамхинаас гарахын тулд хэрхэх ёстой талаар мөн хэдэн сарын турш олон нийтэд мэдээлдэг байна.
Тухайлбал, олно нийтийн газар болон нийтийн тээвэр, албан байгууллагын тасалгаанд тамхи татвал 50-200 евро, тамхи татахыг хориглосон санамж байрлуулаагүй бол 200-1000 еврогийн торгууль ногдуулахаар хуульд тусгажээ. Мөн 18 нас хүрээгүй хүүхдэд тамхи борлуулахыг бүрмөсөн зогсоожээ.
Дэлгүүрийн худалдагч нар хүүхэд тамхи авахыг завдвал “Та наснаасаа залуу харагдаж байгаа тул бичиг баримтыг тань үзэж тодруулсны дараа тамхи, согтууруулах ундаа худалдана” хэмээн эедгээр хэлдэг байна.