Хятадын фермер Ян Сижонгийн тэжээсэн тахианы мах ер бусын сайхан амттай, зөөлөн, шүүслэг байдаг гэнэ. Тэрбээр нэг тахиаг 1088 юань буюу ойролцоогоор 215 ам.доллараар борлуулдаг юм байна. Энэ нь зах зээлийн үнээс 10 дахин өндөр гэсэн үг. Үүнийхээ нууцыг тэрбээр Моцартын хөгжмийн увидас хэмээн тайлбарладаг тухай “China Daily”-д мэдээлжээ. Ян Сижонг тахианууддаа өдөр бүр Моцартын хийл хөгжимд зориулсан бүтээлээс сонсгодог гэнэ. Гайхалтай сайхан хөгжим сонссон тахианы өндөг нь ч өвөрмөц амттай байдаг учраас ширхгийг нь 20 юаниар борлуулдаг аж.