ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 4-нд болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигч одоогийн тус улсын Ерөнхий сайд В.Путиныг эсэргүүцэгчид манай улсаас тус улсад төлөх их өрийг хүчингүй болгосон явдлыг буруутгаж буй гэнэ. Тэдний дунд Төрийн думын гишүүд ч байгаа бөгөөд “Өртэй улс манай улсад өрөө төлөх ёстой байтал В.Путин Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Энхбаяртай ярилцаж их өрийг тэглэсэн. Тиймээс энэ хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн гэнэ.
ОХУ-ын одоогийн Ерөнхий сайд В.Путин манай улсаас тус улсад төлөх ёстой их өрийн 98 хувийг тэглэж, хоёр хувийг төлүүлэх талаар тохиролцсон байсан бол өдгөөгийн төрийн түшээд түүнийг “Оюутолгой”, “Тавантолгой”-д оросуудыг давуу эрхтэй оролцуулах талаар тохиролцож, өрөө тэглэх болсон тухай ОХУ-ын зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэсэн байна.