Мексикийн умард хэсэгт орших Нуэво-Леон мужийн шоронд зодоон болж, 44 хүн амиа алдсан тухай ВВС дамжуулав. Зодооны үеэр хоригдлууд чулуу, мод шидэлцэж, гудас, хөнжлийн даавуугаа шатаан үймээн дэгдээсэн гэнэ. Мөн тэр үеэр шоронгийн харгал загч нар хоригдлууд руу гал нээсэн гэх мэдээлэл байна. Нуэво-Леон мужийн нийслэл Монтеррей хотоос 22 км зайд орших уг шоронд 3000 гаруй хоригдол хүмүүждэг аж. Одоогийн байдлаар тусгай албаны 400 ажилтан тэнд хэв журам сахиулж байгаа бөгөөд хоригдлуудын ар гэрийнхэн шоронгийн гадаа цугласан гэнэ.