Жон Уэйн Гейсийг авьяаслаг бизнесмен, сайхан сэтгэлтэй, гар султай эр гэлцэнэ. Ер нь хүмүүст хүндлэгддэг хүн гэж үзнэ. Тэгсэн чинь энэ хүний амьдралын сүүдэртэй талыг нь нэлээд хугацаанд тэр бүр мэддэггүй байсан юмсанж. Үнэн хэрэг дээрээ бол Гейси АНУ-ын түүхэнд байсан хамгийн хэрцгий, цуст алуурчин байв. Түүний гарт амиа алдагсдын тоо хэдэн аравт хүрчээ. Жон 1942 онд Чикагод төржээ. Эцэг нь архи их уудаг, авгайгаа зоддог, жирэмсэн байхад нь ч балбаж л байдаг эр байв. Жон хорвоод мэндлэхдээ бие султай, байнга өвддөг байж. Тэгсэн хэрнээ эр эмийн явдалд эрт ороо цолдсон, үүнд нь хөршийнх нь ухаан муутай охин, эцгийнх нь анд гэх хүүхэмсэг эр хоёр их нөлөө үзүүлсэн байлаа. Арвандолоон настайдаа анх эмэгтэй хүний өвөрт орсон ч бүтэлтэй юм болоогүй аж.
Жон үүнээс хойш удалгүй сур гуулиасаа гарч Лас-Вегаст очоод шарил хадгалах газарт ажил лах болжээ. Гэвч гурван сар ч бо лолгүй ажлаасаа халагдсан нь мань эр цогцостой бэлгийн харилцаанд орсон ёс бус төдийгүй бузар үйлд лээс нь болсон байна. Гейси 1964 онд Айова муж улсын Ватерлоо хотод шилжин суурьшиж гэргийтэй болж, түүнийхээ хойт эцгийн мэдлийн зоогийн газрыг авч явах үүрэг хүлээжээ. Гэтэл нөгөө Гейсийн чинь бэлгийн гаж дон хөдөлдөг нь хэвээр. Зоогийн газар ажилладаг залуусаа тэр муухай явдалдаа байнга уруу татна. Эцэст нь тэрбээр шүүхийн хаалга татав. 1968 онд 10 жил хоригдох ял авлаа. Гэхдээ шоронд үлгэр жишээ байсан тул жил хагасын дараа суллагдав.
Чикаго хотын захад суурьшиж аваад барилгын салбарт бизнес эрхлэх боллоо. Бас АНУ-ын АН-д элсэж, буяны төсөл хэрэгжүүлэхэд оролцож, олон нийтийн ажилд ч идэвхийлэн зүтгэх болов. Ёс журамтай хүний дүр эсгэгч маань бэлгийн гаж донтон төдийгүй аймшигтай алуурчин байжээ. 1972 оны нэгдүгээр сарын 2-нд тэр бээр анх удаа хүний аминд хүрэв. Хохирогч нь Жоны бэлгийн хамтрагч Тимоти МакКой гэгч байв. Тимотийг хутга барьсан байхыг хармагцаа, өөрийг нь алах гэж байна хэмээн бодсон Жон түүн рүү ухасхийжээ. Хоёул зодолдож, эцэст нь Тимоти амиа алдав. Гэтэл Тимоти хэрэг хийх гэж байсан биш ердөө л оройны хоолоо бэлтгэх гэж байсан аж. Энэ хэргийн төлөө Жон шийтгэл хүлээсэнгүй. Тэр жилийнхээ зун нь Жон хоёрдахь удаагаа гэрлэж, хамт сурч байсан Кэрроллтой суужээ. Кэрролл хоёр хүүхэдтэй байлаа. Тэд удаан хамт амьдарсангүй. Жоны бэлгийн гаж донгоос халширсан Кэрролл нь 1975 онд салж явсан байна.
Чухам энэ л үеэс Жон хүүхдийн баяр наадам дээр алиалагчийн үүрэг гүйцэтгэх болов. Үүгээрээ ихээхэн алдаршиж байлаа. Хажуугаар нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь бүр ч газар авч байв. Тэрбээр энд тэнд залуустай танилцаад гэртээ тэднийг авчирч хүчээр эзэмдэж, зодож, тамлана. Ийн бахаа хангасны дараа гаж донтон маань багалзуурыг нь шахан алж гэрийнхээ доорх хонгилд цогцсыг оруулж хаяна. Хонгил нь шарилаар дүүрчихээр заримыг нь ойрхон байх гол руу шидчихнэ. Хожим нь Жон барилгын компанид хөлсний ажилчин авах тухай зарлал сонинд өгөх болжээ.. Тэгээд зарлалын дагуу ирсэн хүнтэй хийх уулзалт нь дээр өгүүлсэн “жор”-ын дагуу болж, эцэст нь ажилд орох гэсэн хүн хүүр болсноор төгсөнө. Жонтой учирсан хоёр хүнд л амьд үлдэх аз тохиосон гэдэг. Жон тэднийг харааж загнаж, зодож хүнд гэмтээсэн ч алалгүй орхижээ.
Нөгөө хоёр нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч. Гэтэл тэдний нэг нь мэдрэлийн эмчийн хяналтад байдаг, нөгөөх нь ижил хүйстнээ сонирхогч, биеэ үнэлэгч байсан тул хуулийн байгууллагынхан үгэнд нь итгэсэнгүй. Жон болохоор олон түмэнд өндөр нэр хүндтэй нэгэн байв. Түүний хэргийг шүүхээр шийдэж байхад ч хүмүүс үнэмшихгүй байсан гэсэн. Жон Гейситэй уулзаж ажилд орох талаар ярилцахаар явсан 15 настай хүү нь эргэж ирээгүй тул ээж нь 1978 оны арванхоёрдугаар сард цагдаад ханджээ. Энэ удаа Жоныг баривчлав. Түүний гэрт нь нэгжлэг хийхэд суран бүс, гав, эрэгтэй хүний хиймэл бэлэг эрхтэн, мансууруулах бодис, нойрны эм зэрэг олджээ. Түүгээр ч барахгүй байшингийнх нь хонгилоос 9-25 насны 29 хүний шарил гарч ирсэн аж.
Олон шарилыг тун ёс бус байдлаар байрлуулж, заримынх нь аманд нууц эрхтэн хийсэн байсан аж. Дөрвөн цогцсыг усанд хаяснаа Жон өөрөө хүлээсэн байна. Шүүхэд мэдүүлэг өгөхдөө өөрийн ухаангүй байх үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж итгүүлэхийг оролджээ. Сэтгэцийн нэлээд төрлийн өвчний шинж тэмдэг түүнээс илэрдэг ч ухаан нь эрүүл саруул гэж эмч нар үзсэн байна. Урьдчилан төлөвлөж байж 33 хүний амь хороосон хэмээн Жоныг буруутгаж 1980 оны гуравдугаар сарын 13-нд түүнд 21 удаа бүх насаар нь хорих, 12 удаа цаазаар авах ял оноожээ. Жон үхлээ хүлээн шоронд байхдаа зураг зурж байв.
Алиалагчийг дүрсэлсэн хэд хэдэн зургийг нь хожим нь уран зургийн үзэсгэлэн, хувиараа зураг цуглуулагчид худалдан авсан аж. 1994 оны тавдугаар сарын 10- нд Жоны биед үхлийн тун хийж амийг нь хороожээ. Үхсэн хойноо ч тэр нэр алдраа дуулгасаар байв. 2003 онд түүний тухай уран сайхны кино хийж гол дүрд нь Марк Холтон тогложээ.
Р.ЖАРГАЛАНТ