Одоогоос таван жилийн өмнө Их Британийн оюутан Мередит Керчерийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Аманда Нокс дурсамжийн номоо гаргах гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр тэрбээр “HarperCollins” хэвлэлийн компанитай гэрээ байгуулсан байна. Ирэх оны эхээр худалдаанд гарах энэ номдоо Аманда шүүх ажиллагаа, хохирогчийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх аж. АНУын Ерөнхийлөгч Жорж Буш, Барак Обама нар дурсамжийн номоо хэвлүүлэхэд хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Роберт Барнетт сэжигтэн бүсгүйн эрх ашгийг хамгаалахад нь туслахаар болжээ. Италийн Перужа хотод сурч байсан Их Британийн иргэн Мередит Керчерийн амийг хөнөөсөн хэрэгт хохирогчтой цуг амьдарч байсан Аманда Нокс, түүний найз залуу Рафаэль Соллечито нарыг буруутгаж, хоёуланд нь 25 жилийн хорих ял оноосон юм. Гэмт хэргийг үйлдээгүй хэмээн мэдэгдэж буй Аманда, Рафаэль нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард давж заалдах өргөдөл гаргасан байна.