АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Дэлхийн банкны тэргүүн Роберт Зелликийн халааг авах магадлал өндөр байна хэмээн “Bloomberg”-т мэдээлэв. Түүнчлэн Америкийн эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөх Лоуренс Саммерс Дэлхийн банкны тэргүүнээр томилогдож магадгүй гэнэ.
Дэлхийн банкны тэргүүн Роберт Зелликийн бүрэн эрхийн хугацаа энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусах бөгөөд тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөө өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн билээ.