Эртний инкүүдийн туршлагыг эзэмшиж, дэгжин бүсгүйчүү дийг зөөлөн, дулаан, гоёмсог даавуугаар “хувцаслах”-ад Ев ропын нэхмэлчид бүхэн бүтэн 300 жил зарцуулсан юм гэдэг. Титус Солт хэмээн англи эр байгаагүй бол альпак даавуу олон зуун жилийн турш зөвхөн Перугийн индиануудын ноу-хау хэвээр үлдэх байж. Испани, португаличууд Америкийг эзэлснийхээ дараа Европт анх Перугийн даавуу авчирсан түүхтэй. XVI зууны дундуур Испанийн цэрэг Педро де Сьеса де Леон Америкаар аялсныхаа дараа альпакийн тухай европчуудад хүүрнэсэн. Перуд “Пакос” хэмээн нэрлэгддэг, лам гөрөөстэй төстэй, хонь шиг ноостой тэжээмэл амьтан байдаг тухай түүний бичсэн аян замын тэмдэглэлд бий.
Андын нуруунд амьдардаг индианууд одоогоос 6000 жилийн тэртээ альпакийг гаршуулж эхэлсэн байна. Өдгөө уакайя, сури хэмээх хоёр үүлдрийн альпакийг перучууд үр жүүлдэг. Андын нуруунд, далайн түвш нээс дээш 4000- 5000 метрийн өн дөрт өргөгдсөн газар 3.5–4 сая толгой аль пак одоо үлджээ. 1990-ээд он хүртэл Перугийн эрх баригчид альпакийг гаднын орнууд руу гаргахыг эрс хориглодог байжээ. Одоогоос хорин жилийн өмнө энэ хоригийг цуцалсан гэнэ. Одоо АНУ, Австрали, Шинэ Зеландад 100 мянган толгой альпак бий. Америкт альпакийг амьдаар нь 10-60 мянган ам.доллараар зардаг.
Өдөртөө 24 хэмийн дулаан, шөнөдөө 20 хэм хүйтэрдэг эрс тэс уур амьсгалд дасан зохицохын тулд альпак ноо сондоо л “найдахаас” өөр аргагүй. Альпакийн ноос халуунд агшиж, хүйтэнд сунадаг “шидтэй”. Тиймдээ ч энэ амьтад эрс тэс уур амьсгал, хэт халуун, хүйтэнд ажрахгүй. Альпакийн ноос хо ниныхоос хэдэн арав дахин нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан. Альпакийг хоёр нас хүртэл ноосыг нь хяргадаггүй, харин түүнээс хойш жилд нэг удаа хяргадаг байна. Арав хүртэлх насны аль пакийн ноосыг “беби альпак” хэмээн нэрлэдэг бөгөөд зөөлөн, торгомсог, хөнгөн байдаг учир их үнэд хүрдэг, тансаг зэрэглэлийн хувцас, хэрэглэл хийхэд ашигладаг. Харин 10-аас дээш буюу насанд хүрсэн альпакийн ноос ихэвчлэн бүдүүн ширхэгтэй байдаг тул түүгээр хивс, нөмрөг үйлдвэрлэнэ. Хяр гасан ноосыг ялгах, ангилах ажлыг эмэгтэйчүүд гүйцэтгэдаг аж.
Перу дахь Олон улсын альпак үйлдвэрлэгчдийн ассоциацийн (International Alpaca Association) мэдээлснээр 22 төрлийн өнгөтэй ноос байдаг гэнэ. Хүрэн, улаавтар, саарал, цайвар өнгийн ноос элбэг, харин хар ноос ховор. Дашрамд сонирхуулахад, “альпак” гэдэг үг индиануудын хэлээр “Улбар шар” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Цагаан, цайвар өнгийн ноосыг перучууд хэдэн зуун жилийн өмнөх шигээ ургамлаас гаргаж авсан будгаар буддаг гэнэ. Сьеса де Леон “Уугуул иргэд тод ягаан, шар, ногоон, цэнхэр өнгөөр аль пакийн ноосыг буддаг” хэмээн тэмдэглэжээ. Перу улс жилд 4000 тонн ноос бэлт гэж Ази, Европ, Америк руу гар гадаг. 2010 оны байдлаар 34 орон Перугаас аль пакийн ноос эскпортолсон байна. Аль пак ноосоор хийсэн цамц дунджаар 100-180 ам.долларын үнэтэй байдаг аж.
ТИТУС СОЛТ (1803–1876) Их Британийн Брэдфорд хотын нэхмэлийн үйлдвэрийн эзний хүү. 1836 онд тэрбээр Ливерпульд амьдардаг нэг танилынхаа агуулахаас альпакийн ноос олжээ. Агуулахад байсан бүх ноо сыг худалдан авсан Солт түүгээрээ тор гомсог, зөөлөн даавуу хийж, даа шинз, цамц оёсон гэдэг. Дээдсийн хүрээ лэнгийнхэн, дэгжин хатагтай на рын таашаалд нийцсэн уг даавууг аль пак хэмээн нэрлэсэн юм.
Х.ОДОНЧИМЭГ