НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирид болж буй зөрчлийг шийдэх талаар шинэ тогтоолыг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийг Саудын Араб, Катарын төлөөлөгчид хамтран гаргасан байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд тогтоолыг батлах, эсэхээ санал хурааж шийдэх аж.
Энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоох, албан тушаалаасаа огцрохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад уриалах талаар тогтоолын төсөлд тусгасан гэнэ. Уг төсөл өмнө нь Арабын орнуудын лигийн санаачилсан тогтоолтой бараг адилхан хэмээн ажиглагчид онцолж байгаа.
Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ шинэ төслийг эсэргүүцэж магадгүй гэнэ.
Х.ОД