БНСУ-ын эрх баригчид БНАСАУ руу захидал илгээлээ. Уг захидалд Солонгосын дайны үеэр хоёр иргэншилд хуваагдсан гэр бүлүүдийг нэгтгэх санал гаргажээ. Өмнөд Солонгосын тал БНАСАУ-д хандан Кэсон, Мунсан хотод ирэх даваа гаригт хэлэлцээр хийхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. Уг саналыг БНСУ-ын Улаан Загалмайн нийгэмлэгийн тэргүүн Ю Жун Кен гаргасан бөгөөд тэрбээр “Жилд 4000 гаруй хүн хилийн чанадад буй төрөл төрөгсөдтэйгээ уулзаж чадалгүй насан эцэслэдэг бөгөөд тэднийг уулзуулж, хамт байлгах нь хүмүүнлэгийн маш чухал алхам болно” хэмээлээ. Дайнаас болж хилийн зурвасын хоёр талд хуваагдсан гэр бүлүүдийг 2009, 2010 онд уулзуулж байсан юм. Ажиглагчдын үзэж байгаагаар хоёр улсын хурцадмал байдал энэ асуудлыг шийдвэрлэхэд саад болж магадгүй байна.
Г.Сайнзаяа