Америкийн “Power Ball” хэмээх хонжворт сугалаанаас 336 мянган ам.доллар хожсон хүнийг хайж байна. Учир нь энэ мөнгийг хожсон хүн одоог хүртэл хонжвороо аваагүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Ньюпорт хотын “Stop and Shop” дэлгүүрээс есөн ам.доллараар сугалааны тасалбарыг нэгэн иргэн худалдан авсан байна. “Энэ бол “Power Ball” сугалааны түүхэн дэх хамгийн өндөр хонжвор. Азтан маань удахгүй ирж мөнгөө авна хэмээн найдаж байна” гэж сугалааг зохион байгуулагчид ярьжээ.