Зөнч Мухамеддыг доромжилсон утгатай мэдээллийг “twitter”-ээр цацсан Хамзу Кашгари хэмээх сэтгүүлчийг Саудын Арабт баривчилжээ. “Arab News” агентлагийн мэдээлснээр түүнийг баривчлах шийдвэрийг Саудын Арабын Ван Абдулла гаргасан байна. “Би чамайг заримдаа хайрладаг, заримдаа үзэн яддаг. Би чамд мөргөхгүй” хэмээн Мухамедэд хандан бичсэн Кашгариг Малайзаас Эр-Рияд руу дүрвэж ирснийх нь дараа баривчилсан аж. “Twitter”-т ингэж бичсэнийх нь төлөө хүмүүс түүнийг хараан зүхэж, амь насанд нь халдана хэмээн заналхийлсэн байна.