ӨАБНУ мөнгөн тэмдэгт дээрээ анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн зургийг хэвлэхээр шийдвэрлэсэн тухай “Reuters” дамжуулав. Ерөнхийлөгч асны зурагтай 10, 20, 50, 100, 200 рандын дэвсгэртүүд энэ оны сүүлчээр гүйлгээнд гарах гэнэ.
1994-1999 онд тус улсын Төрийн тэр гүүнээр ажиллаж байсан Нельсон Мандела өдгөө 93 настай бөгөөд ард түмнийхээ эрч чөлөөний төлөө тэмцэгч гэдгээрээ нэрд гарсан билээ. 1993 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тэрбээр хамгийн сүүлд 2010 онд Йоханнесбургт болсон Хөлб өмбөгийн ДАШТ-ий үеэр олны өмнө гарч байсан юм.