“Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Айман аль-Завахири Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй хүмүүсийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Сирийн босогчдыг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэхийг уриалж, Ерөнхийлөгч Башар Асадыг буруутгасан мэдэгдлээ интернэтэд тавьжээ.
Тэрбээр Сирийн ард түмэнд хандан барууны улсуудаас тусламж авахгүй байхыг уриалж, хэрэв тусламж авбал АНУ, Европын орнууд тус улсын дотоод хэрэгт оролцож эхлэхийг сануулсан байна. Харин Турк, Ирак, Иордан, Ливаны лалын шашинтнуудад Сирийн ард түмнийг дэмжиж, тэдэнд туслахыг уриалж байгаа аж.
Х.ОД