Гэрэл зурагчдын дунд зохиогддог олон улсын “World Press Photo 2012” уралдааны дүн гарлаа. Энэ жил 127 орны 5247 гэрэл зурагчин энэ уралдаанд оролцжээ. Уралдааны шилдэг зургаар Испанийн гэрэл зурагчин Самуэль Арандын бүтээл шалгарчээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд Йеменийн нийслэл Санагийн нэгэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн босогчийг хар хувцастай, гивлүүртэй бүсгүй тэрвэч буй энэ зураг мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ. Мөн “Хөрөг” номинацид Иран гаралтай жүжигчин Мелика Мехрабаны зураг тэргүүлсэн бол зургаан настайдаа 25 настай залуугийн эхнэр болсон бүсгүйн зураг “Орчин үеийн асуудал”, БНАСАУ-ын нийслэл Пхеньяны зураг “Өдөр тутмын амьдрал”, Египетийн Тахрирын талбай дахь жагсагчдын зураг “Мэдээ” номинацийн шагналыг хүртлээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Японп болсон газар хөдлөлт, цунамийн дараа байшин барилгын нурангин дороос охиныхоо бичиг баримтыг олсон эмэгтэйн зураг, Хойд мөсөн далайн хадан хавцлаар яваа цагаан баавгай, Ирандын Дублинд болн Регбийн тэмцээний үеэрх гэрэл зураг шүүгчид, эзэгч, уншигчдын анхаарлыг ихэд татаж байжээ.
“World Press Photo 2012” уралдаанд шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, дэлхийн олон оронд гаргах аж.