Ливийн удирдагч агсан М.Каддафийн хүү Саадийг нигерт баривчилсан тухай “Al-Arabiya” мэдээлжээ. М.Каддафийн хүүг баричвлан Ливийн талд шилжүүлэх хүсэлтийг өмнө нь нигерийн эрх баригчид хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Харин одоо тэд “Саади Каддафийг үнэн шударгаар шүүх баталгаа гаргасан тохиолдолд түүнийг Ливийн талд шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ сарын 11-нд Саади “Al-Arabiya” телевизэд өгсөн ярилцлагадаа Ливийн ард түмэн шинэ баригчдын эсрэг удахгүй босно хэмээн өгүүлжээ. Түүнчлэн одоогийн эрх баригчдын үйл ажилллагаанд сэтгэл дундуур байгаа иргэдтэй холбоотой байгаагаа тэрбээр онцолж байсан юм.