БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн нэрийг тус улсын баруун өмнөд хэсэгт орших Сокда хэмээх байц хадан дээр сийлсэн байна. “Зүйрлэшгүй эх оронч, генерал Ким Чен Ир. Чучхегийн эриний 101 дүгээр оны (2012) хоёрдугаар сарын 16” гэсэн бичээсийг хадан дээр сийлжээ. Уг бичээсний үсгүүдийн өндөр нь 10 метр, өргөн нь тав метр орчим аж. “Өмнөд Пхеньян мужийн оршин суугчид, Хөдөлмөрийн намын гишүүдтэй хамтран удирдагчийнхаа гэгээн дурсгалд зориулан энэ бичээсийг сийлжээ” хэмээн Умард Солонгосын хэвлэлд мэдээлэв.