Энэтхэгийн Карнатака муж улсын гурван сайд Парламентын чуулганы үеэр порно кино үзсэн учир албан тушаалаасаа огцорчээ. АР агентлагийн мэдээлснээр сайд нар хурлын үеэр юу хийж байсныг орон нутгийн телевизээр үзүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн байна. Иргэд сайд нарын гэрийн гадаа жагсаж, огцрохыг шаардсан аж. Карнатака муж улсын Хоршоолол хамтын ажиллагааны сайд Лакшман Савади, Боомтын асуудал хариуцсан сайд Кришна Палемар нар гар утсан дээрээ садар самуун кино үзэж байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа тэд гар утсаа Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Си Си Патилуд дамжуулсан аж.