Финландчууд Төрийн тэргүүнээ сонгов. Ирэх сарын 1-нд тангаргаа өргөж, ажлаа хүлээн авах Саули Нийнисте өнгөрч буй долоо хоногт дэлхий дахины анхаарлыг татлаа. Өдгөө 64 настай тэрбээр хуульч мэргэжилтэй. “Үндэсний эвсэл” намын гишүүн, 1987-2003, мөн 2007-2011 онд Парламентын гишүүнээр ажиллаж байсан аж.
Финландын Хууль зүй, Сангийн сайдын албыг хашиж байсан Саули Нийнисте Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас хамгийн баян нь гэгдэж байсан билээ. Хагас сая орчим еврогийн хувьцаа эзэмшдэг, олны дунд нэр хүндтэй улстөрч тэрбээр 2004 онд болсон цунамигаас амьд үлдсэн юм.
Гэр бүлийнхээ хамт Тайландад амарч байсан Саули бага хүүгийнхээ хамт модонд авирч амжсанаар олон хүнийг амийг авч одсон гамшигт өртөөгүй үлдсэн гэдэг.