АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөх хүнийг тодруулах сунгаа буюу анхан шатны сонгууль энэ оны нэгд үгээр сарын 3-нд эхэл сэн юм. Энэ бол нэг нам доторх өрсөлдөөн. Түүнд Мас сачусетс мужийн амбан захирагч байсан Митт Ромни, Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга байсан Ньют Гингрич нар өнгөлж явна. Өрсөлдөөнд Пенсиль вани мужаас Сенатын гишүүнээр сонгогдож байсан Рик Санторум, Конгрессийн гишүүн Рон Пол нар бас оролцож буй. Техас муж улсын амбан захирагч Рик Перри, бизнес мен Херман Кейн нар замын дундаас “тулааныг” орхисон. Уиллард Митт Ромни 1947 оны гуравдугаар сарын 12-нд Мичиган муж улсын Детройт хотод төрсөн байна.
Эцэг Жорж Ромни нь автомашин үйлдвэрлэлийн American Motors компанийн ерөнхий захирлаар ажилладаг байв. Хүү гээ 15 настай байхад аав Ромни нь муж улсынхаа амбан захирагчийн албанд нэрээ дэвшүүлж ялалт байгуулаад зог соогүй хоёр ч удаа улиран сонгогдсон аж. Тэгэхэд хүү Ромни нь эдгээр сонгуулийн өмнөх кампанит ажилд биечлэн оролцож байжээ. Хожим нь 1968 онд Жорж Ромни улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэрээ дэвшүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн гэдэг. Гэлээ ч Ричард Никсоны тэргүүлсэн Засгийн газарт Орон сууц, хотын хөгжлийн сайдаар ажилласан байна.
Митт Ромни дунд сургууль дүүргээд Стэнфордын их сургуульд орсон ч ердөө хоёр улирал сурчээ. Тухайн үед үе чацуутнууд нь ид хошуурч байсан дайны эсрэг жагсаалыг Ромни зохион байгуулав. Стэн фордын их сур гуулиа ор хиж Францыг зорилоо. Тэнд шашны номлогчийн ажил эрхлэв. Эднийхэн мормон шашин шүтдэг байв. Сүүлд нь хэсэг хугацаанд нэгэн сүмийн хамба ч болж үзэж. Францаас эргэж ирээд Ромни Мормоны их сургуульд орж 1971 онд нийгмийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсөв. Дараа нь Харвардын их сургуульд сурч 1975 онд эрх зүйн ухааны доктор, аж ахуй эрхлэн хөтлөх ухааны магистр зэрэг хүртэв. Сурах ажлаа дуусгаад бизнес хийх боллоо.
1984 онд “Bain Capital” хэмээх компани бусадтай хамтран байгуулж шинэ төслүүдэд хөрөнгө оруулж эхлэв. Бас удир дан хөтлөх арга ухаан муутай хүмүүсийн мэдэлд бай сан фирм үүдийг худалдан авч үр ашигтай ажиллуулах болов. Хөрөнгө оруулдаг компанийнхаа ерөнхий захирлаар ажиллав. 2001 он хүртэл ийн ажиллаад хажуугаар нь зөвлөгөө өгдөг “Bain and Compаny”-ийг удирдаж, “Marriot and Staples” компанийн удирдлагын бүрэлдэхүүнд оров. Гэлээ ч эцгээсээ үлгэр авсан Ромни улс төрд хүчээ сорихоор шийдлээ. Тэгээд 1994 онд муж улсаасаа Сенатын гишүүн болохоор нэрээ дэвшүүлж АН-ын туршлагатай улстөрч Тэд Кеннедитэй өрсөлдлөө. Баримтаас үзвэл Ромни долоон сая доллар зарцуулжээ. Харамсалтай нь Кеннедид сонгогчдын 17 хувийн саналыг илүү алдаж ялагдлаа.
1999 оноос олон нийтийн ажилд зүтгэх болов. 2002 онд Солт-Лейк хотод болсон өвлийн Олимпийг зохион байгуулах хороог удирдуулахаар түүнийг урив. Энэ ажлыг хэл амгүй хийж өнгөрөөхөд түвэгтэй болоод байсан юм. Учир нь Олимпийг зохион байгуулагчдыг ОУОХны ажилтнуудад хахууль өгсөн гэсэн шуугиан дэгдээд байв. Ромни саналыг хүлээж аваад Юта муж улсад очлоо. Тоглолтыг зохион байгуулах зардлыг танаж, нэлээд өөрчлөлт хийсний дүнд Олимпоос дажгүй ашиг оллоо. Олимпийг зохион байгуулах хороонд идэвх зүтгэлтэй ажилласнаар Ромнийн нэр хүнд өсөж, түүнийг чадварлаг зохион байгуулагч гэж үзэх боллоо. Энэ нь 2002 онд Массачусетс муж улсынхаа амбан захирагчийн албан тушаал руу мацахад ихээхэн түлхэц үзүүлэв. 6.3 сая доллар зарсан кампанит ажлын эцэст АН-аас өрсөлдсөн Шеннон-О’Брайеныг “өвдөг шороо дууллаа”. Ромни сонгогчдын 50 хувийн санал авсан байна.
Энэ албыг хашиж байхдаа идэвхтэй дэмжиж байж батлуул сан нэгэн хууль өргөн олны санаанд ихэд нийцэв. Энэ хуу лиар муж улсын на санд хүрсэн иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалтай болжээ. Бас нэг анзаарагдахгүй баймгүй үйл явдал болсон нь ижил хүйстнүүд гэр бүл болохтой холбоотой байв. Ижил хүйстнүүд хоорондоо суухыг мужийн Дээд шүүх зөвшөөрснийг амбан захирагч эрс эсэргүүцэв. Хариу арга хэмжээ болгож тус муж улсад мөрдөж байгаа хуульд харшилсан гэр бүлийн харилцаанд өөр муж улсын оршин суугчид эндхийн нутаг дэвсгэрт орохыг хориглосон хуучин хуулийг эргүүлээд хүчин төгөлдөр болгож орхилоо. Ромни нийгмийн асуудлаар дундыг баримталж байснаа чухам энэ үед хуучинсаг байр сууринаас хандсан гэж түүний намтрыг судлагчид үздэг. Энэ хандлагыг нь 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд хуучинсаг үзэлтэй сонгогчдын дэмжлэгийг хүлээх гэсэн улс төрчийн шийдэл гэхэд болох биз.
2007 оны нэг дүгээр сард Мужийн амбан захирагчийн бүрэн эрх нь дууссаны дараа Ромни БНН-аасаа Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд оролцох нь ээ гэдэг бүхэнд илт боллоо. Тэгээд хоёрдугаар сарын 13-нд өрсөлдөөнд албан ёсоор оролцож эхлэв. Бизнес ам жилттай хийж байсны хү- чинд Цагаан байшингийн эз ний төлөөх сунгаанд оролцогчид дотроо Ромни хамгийн бэлтэй нь байв. Улс үндэстнийхээ хэмжээнд тэрбээр төдийлэн олны танил биш ч зардал мөнгө сайн хуримт луулж, кампанит ажлаа чадвар лаг зохион байгуулсаар тэр гүүлэх нэр дэвшигчдийн тоонд орж байлаа. Тэрбээр нийгмийн асуудлаар уламжлалт байр суурь баримтлагч гэж харагдахыг хичээв. Үр хөндүүлэх, ижил хүйстэн хүмүүс гэр бүл болох, хувийн буу зэвсэгт төр хяналт тавих гэх мэтийг эсэргүүцэж байлаа. Гэтэл БНН-ын дэмжигчдийн барууны үзэл бодолтой хэсэг түүнд итгэл муутай хандаж байв. Тэд Ромни урьд нь эмэгтэйчүүдийн үр хөнд үүлэх эрхийн төлөө тэмцэж, ижил хүйстнүүдийн эрхийг хүн дэтгэж, 1994 онд зэвсэгт хяналт тавихыг уриалж байсныг нь сөхөн босгож ирэв. Тэгээд хуучинсаг байр суурь баримтлаад байгааг нь улс төрийн бөөрөнхий үзлийн илрэл хэмээв. Ромнийн шүтлэг нь бас түүнд тээг саад болох янзтай.
Санал асуулгын дүнгээр бол АНУ-ын хүн амын гуравны нэг орчим нь Ерөнхийлөгчийнхөө суудал дээр мормон шашин шүтэгч залрахад дургүй байв. Ялангуяа өмнөд нутгийнхан үүнд тун сүжиггүй байлаа. Ромнийн овог угсааны тухай материал хэвлэлд гарч, эд нийхэн нэг эр олон эх нэртэй бай хыг эртнээс зөв шөөрч бай сан, түүнийгээ хэрэг жүүлэхийн тулд АНУ-аас нүүж Мексикт очихоос аргагүйд хүрч байсан нь олон түмэнд тодорхой бо лов. Ромнийн өвөө, эцэг хоёр нь тэнд төрсөн аж. Гэлээ ч БНН-аас нэр дэвшигчид дотроо Ромни гурав, дөрөвт орж байсан ч кампанит ажлаа эрчимжүүлсний дүнд Айова, Нью-Хэмпшир гэсэн хоёр гол мужид бусдыгаа тэргүүлж чадав. Гэтэл 2007 оны арванхоёрдугаар сард мөнөөх Айовад Арканзасын захирагч байсан Маик Хаккабид ялагдаж, 2008 оны нэгдүгээр сард Нью-Хэмпширт сенатор Жон Мак кейн өнгөлөөд гараад ирэв.
Нэгдүгээр сарын 3-нд Айовад бас л Хаккабид ялагдаж, хоёр хоногийн дараа Вайомингэд яллаа. Гэхдээ Нью-Хэмпширт мөн л Маккейн тэргүүллээ. Бүх л сунгааны явцад Ромни 11 муж улсад ялсан ч улсын хэмжээгээр дэмжигчдийн тоогоор Маккейн илүү гарчээ. Ингээд нэрээ татаж байгаагаа Ромни хоёрдугаар сарын 14-нд арга буюу зарласан юм. 2008 оны арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Маккейн АН-ын Барак Обамад тахи маа өгснийг бид мэднэ. Өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд дахин оролцох хүсэлтэй байгаагаа Ромни 2011 оны зургаадугаар сард илэрхийлэв. Үүнээс өмнө хэлсэн үгэндээ тэрбээр Обамагийн эдийн засгийн бодлогыг сүрхий шүүмжилсэн байна.
2011 оны гуравдугаар сард явуулсан судалгаагаар бүгд найрамдахчуудын олонх түүнд талтай хандаж байсан аж. 2012 оны нэгдүгээр сард мөнөөх Айова, Нью-Хэмпширт Ромни 25-39 хувийн санал авч бусдыгаа хошуучиллаа. Митт Ромни нэг нутгийн Энн Дейвистэй 1969 онд гэр - лэжээ. Энн 15 настай ах лах ангийн сурагч, Ромни Стэнфордын их сургуульд орохоор бэлтгэж байх үедээ танилцсан байна. Тэд Тэгграт (1970), Мэтью (1971), Жошуа (1975), Бенжамин (1978), Крейг (1981) гэсэн таван хүүтэй.
Р.ЖАРГАЛАНТ